Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-03-07

Жил бүрийн 03 дугаар сарын 06-ны өдөр тохиодог “Үндэсний сэтгүүлзүйн өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн ёс зүйг дээдлэн, үнэн бодит мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэн аймгийн хэвлэл мэдээллийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч Батбаярын Амарзаяаг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, тус салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч Д.Туул, салбартаа 14 дэх жилдээ ажиллаж буй сэтгүүлч Х.Майчимэг нарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшууллаа.
 
1913 оны 3 сарын 6-ны өдөр Ж.Цэвээн тэргүүтэй сэхээтнүүдийн эрхлэн гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг билээ. Энэ өдрийг 1992 оноос хойш “Үндэсний сэтгүүлзүйн өдөр” болгон улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%