Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-03-15

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа өнөөдөр /2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр/ Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
 
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа юм. Тус ажлын хүрээнд холбооны 2020-2021 оны үйл ажиллагааны талаар товч танилцуулан, Өмгөөллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын даргатай санал солилцлоо. Энэ үеэр Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд гишүүнээр оруулах саналыг тавьлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга уг саналыг дэмжин хүлээн авч орон нутагт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт, семинарыг зохион байгуулах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх болон бусад үйл ажиллагаанд өмгөөлөгчдийг оролцуулан хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцлон ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%