Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ БОЛОМЖ, ЦААШДЫН БОДЛОГО, ЧИГЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2022-03-23

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 400 дугаар тогтоолоор баталсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр болон Засгийн газрын “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 2018 оны 131 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын санаачилгаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого, чиглэл” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
 
Уулзалт хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төвөөс мал аж ахуйн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 2022 онд Сэлэнгэ аймгийн малын чанарыг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мал сүрэгт үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэн баталгаажуулж, үржлийн хээлтүүлэгч, цөм сүргийн хээлтэгч малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан гарсан тайлан, судалгаан дээр үндэслэн тодорхой тооны малд гойд ашиг шимт хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлгийн ажлын талаар болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого, чиглэлийн талаар төр, орон нутгийн оролцоог хангах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг өрнөлөө.
 
Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%