Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАУРЫЗЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН КАЗАК ТҮМЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-03-23

Өдөр шөнө тэнцэж, урин цагтай учран золгосны бэлгэдэл хэмээн Казак түмэн Наурызын баярыг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэсээр ирсэн. Манай аймгийн нийт суурин хүн амын 0.95 хувь буюу 1038 нь Казак угсаатан байдаг юм.
Наурызын баярын өдрөөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа нар Жавхлант, Мандал суманд ажиллаж амьдарч байгаа Казак иргэдэд баярын мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Жавхлант сумын иргэн, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Солтан Молдагариг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%