Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлийн ТББ-уудын ажил хэрэгч уулзалтыг зохион байгууллаа.

2022-04-05

Тус уулзалт ярилцлагад ХЭҮК-ийн Булган аймаг дахь төлөөлөгч, ХБИ-ийн Оргил Мээж холбоо, Итгэлийн бүл, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асран хамгаалагчдын холбоо зэрэг ТББ уудын төлөөлөл болон ХБИргэд оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ төслийн талаар санал бодлоо солилцлоо.

ХБХүүхдийг хүртээмжтэй орчин буй болгож ЕБС-д сургах боломжийг нэмэгдүүлэх асуудал хамгийн наад захын хэрэгцээ шаардлага болж гарлаа. Мөн ХБХүүхдийн асран хамгаалагч харгалзан дэмжигчдийг ажлын байртай болгож, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нөхөн сэргээх төв байгуулж ажиллуулах асуудал чухал байна.

Булган аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар 2020 онд нийтийн сонсгол хийсэн бөгөөд сонсголд оролцогчид шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хандаж зөвлөмж, иргэдэд хандаж Уриалга хүргүүлсэн билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагчдын холбоо ТББ нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд "Итгэлийн бүл" ТББ-тай нэгдэж хамтарч ажиллахаар санал нэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%