Нарийнтээл сумын Өндөр-Хөмөг багийн иргэдийн Нийтийн хурал 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- БИНХ-ын хуралдааны дэг танилцуулж, батлах
- Хуралдааны дарга сонгох
- БИНХ-ын Зөвлөл байгуулах
- БИНХ-ын Зөвлөлийн ажиллах журмын төсөл танилцуулж, батлах
- Багийн Засаг даргын ажлын тайлан
- Сумын хог хаягдлыг бууруулах бодлогын төсөл танилцуулах
- Бэлчээр ашиглалтын журмын төсөл танилцуулах
- Атаршсан газрыг хашаажуулах
- Иргэдээс ирсэн өргөдлийг хэлэлцэх
Мөн "Зорилтот жилийн төлөвлөгөө мэдээлэл", "Шүлхийн гоц халдварт өвчний өнөөгийн байдал", ОНХС-ийн хөрөнгөөр 2021 онд хийсэн бүтээн байгуулалтууд, 2022 онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд", "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" зэрэг сэдвүүдээр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг сонслоо.