Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-07

   Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ жил АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ уриан дор улс орон даяар тэмдэглэж байна.

   Энэ ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар 29-ний өдрийн А/176 дугаар захирамжаар тус аяныг зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж, аяны нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Аймгийн төв талбайд зохион байгууллаа.

   ХАБЭА-н сарын аяныг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н аймгийн зөвлөлийн дарга Ш.Мянганбаяр нар үг хэллээ.

Нээлтэд оролцсон 57 аж ахуй нэгж, байгууллагын 817 иргэнд аюулгүй ажиллагааны талаар:

  • Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын Хөгжлийн газар “Ажлын байрны дасгал” үзүүлэх сургалтыг,
  • Аймгийн политехникийн коллеж “Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэлийг хэрхэн зөв өмсөх вэ? үзүүлэх сургалтыг,
  • Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” үзүүлэх сургалтыг,
  • Аймгийн Улаан загалмайн хороо “Амилуулах ажиллагаа” үзүүлэх сургалтыг,
  • Аймгийн Онцгой байдлын газар “Гал түймрийн аюулаас сэргийлэх, унтраах зарчим ” үзүүлэх сургалтуудыг хийж мэдээлэл сурталчилгааны  үзүүлэн, гарын авлага  материалыг танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

   Мөн сарын аяныг зохион байгуулагч Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын дарга Б.Ринчиндорж, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Отгон, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ганбаатар нар чиглэл тус бүрийнхээ тоо баримтад тулгуурласан мэдээ мэдээллийг танилцуулж, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэх, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж, үр дүнгээ тайлагнаж байхыг аж ахуй нэгж албан байгууллагуудад уриаллаа.

   Завхан аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 1361 аж ахуй нэгж байгаа бөгөөд 2022 онд 44 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас шинээр эхлэх 16 төсөл, он дамжин хэрэгжих 16 төсөл, их засвар хийгдэх 7 төсөл төлөвлөгдсөн бөгөөд энэ бүх үйл ажиллагаануудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин ажиллах үүрэг хариуцлага тавигдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%