Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН СААЛЬЧИН П.ОХИН АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН БОЛЛОО

2022-03-29

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхний дараагийн очсон хот айл бол Д.Тохой, П.Охин нарынх юм.
 
Ховд аймгийн хэмжээгээр 2021 онд 7 аймгийн аварга саальчин шинээр төрөн гарсан байдаг. Тэдний нэг бол Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн саальчин П.Охин юм.
 
Аварга саальчин П.Охин Говь-Алтай аймгийн ангаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчээр төгсөж улмаар төрлөх нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын эрүүл мэндийн салбарт тасралтгүй 30 гаран жил ажиллаж, энэ хугацаандаа 600 гаруй хүүхэд эх барьж авсан газар ээж юм. Тэрээр 2007 оноос хойш мал аж ахуйн салбарт ажиллаж мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөхийн хажуугаар бусад малчин эмэгтэйчүүдийн нэгэн адил сүү саальд түшиглэсэн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн сум, аймгийнхаа ард иргэдийг цагаан идээгээр ханган ажилласаар иржээ.
 
Саальчин П.Охин Хүрэн товгор МЭҮН-тэй жил бүр гэрээлэн ажиллаж, малаа вакцинжуулах, угаалга туулгалтад бүрэн хамруулдаг байна.
 
Түүний хань Д.Тохой нь 2015 онд сүргийн чанарыг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Дадал сумаас мах сүүний чиглэлийн 10 эм үхэр, 1 бух авч ирэн нутагшуулан маллаж сүргийн бүтцээ сайжруулсан байна.
 
Аварга саальчин П.Охин нь 2014 оноос хойш сүүлийн 7 жилийн хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар цэцэрлэгт 15610 литр сүүг аймгийн МХГ-ын хяналтын бичигтэйгээр бэлтгэн нийлүүлж гэрээлэн ажилласаар иржээ. Өөрөөр хэлбэл жилдээ 3000 литр сүүг нийлүүлдэг гэсэн үг. Тэгвэл энэ хавар сааль сүүний 70 үхэр төрж шинэ төл хүлээн авна гэлээ.
 
Тэрээр зөвхөн сүү цагаан идээгээ боловсруулан байгууллагуудтай гэрээлэн ажилласнаар жилдээ дунджаар 10 орчим сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн хэрэгцээгээ хангадаг байна.
 
Ийнхүү мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн аймгийн аварга саальчин болсон П.Охины гэр бүлд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%