Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ УГТАН “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-04-11

     Өнөөдөр /2022.04.11/ Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнийг сурталчлах, гэр бүлийн хариуцлага, тогтвортой байдал, залуус бие биенээ харилцан хүндэтгэх, тогтвор суурьшилтай бат бэх гэр бүл үүсгэх хүсэл эрмэлзлийг бадраах, залуу гэр бүлийг дэмжих, иргэн бүрд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой “Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээг зохион байгууллаа.

    Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Х.Алтаншагай, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, 17 дугаар хорооны засаг дарга, Төлөөлөгч В.Хүрэлбаатар, “Хүүхдийн номын өргөө”-ний дарга, Төлөөлөгч Б.Болортунгалаг нар хүрэлцэн ирж шинээр гал голомтоо бадрааж буй залуу хосуудаа өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийг цогцлоохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүллээ.

    Мөн тус арга хэмжээний үеэр дүүргийн удирдлагууд 2022 онд мэндэлсэн 17 дугаар хорооны шинэ иргэддээ төрсний гэрчилгээ, гарын бэлэг гардуулж, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

    Тус арга хэмжээг дүүргийн Соёлын төвийн дарга А.Лхагвадорж хөтлөн явуулж,  урлагийн тоглолтод МУСТА дуучин Д.Байгалаа, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг нар ая дууны цэнхэр хадаг, уянгалаг хөгжмийн аязаар бэлэг барилаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%