Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-13

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны захиргааны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны Хангарди ордонд зохион байгуулсан уг сургалтад Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багахангай, Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 70 хүн хамрагдсан юм.

Сургалтыг нээж Монгол Улсын Засгийн газрын Ахлах референт П.Энхсайхан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Батбямба нар үг хэллээ.

Сургалтын хөтөлбөрийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, өөрчлөлтийн үр нөлөөний талаар нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа-2050” зорилт, Урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт шинжилгээ хийх аргачлалын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын улсын ахлах байцаагч Ш.Бумаажав, Ажлын албаны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт боловсруулахад анхаарах зарим асуудал, шилжин сэлгэн ажиллуулах журмын хэрэглээ сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга Б.Пүрэвдагва, Архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн хууль, дүрэм, журмын хэрэглээ сэдвээр Нийслэлийн архивын газрын ахлах мэргэжилтэн Р.Саранцэцэг, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах зарим асуудал сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтуяа, Олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх нь сэдвээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа, Цахимын багц хуулийн шинэчлэл, хэрэглээний асуудал сэдвээр Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн  Д.Баялагцэнгэл, ИТХ-ын Ажлын албаны хамтын ажиллагаа сэдвээр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар нар тус тус илтгэл, мэдээлэл хийж, оролцогсдын асуусан асуултад хариулж, харилцан ярилцсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%