Сумын ИТХ-ын даргаар ахлуулсан ИТХ-ын зөвлөл 04 сарын 14-ний өдөр 57.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын дагуу Зөвлөлийн хуралдааны дэг болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталж, ИТХ-ын ээлжит хуралдааны тов, хэлэлцэх асуудал, дараалал, ИТХ-ын хороодын хуралдааны товыг тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.