Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний Баян-Өлгий аймгийн хувийн хэвшил, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, эко клубын багш нарын зөвлөгөөн болж байна.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, засаг дарга Д.Бауыржан болон салбарын удирдлага, төлөөллүүдээс бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Баян-Өлгий аймаг 2022-2030 он хүртэл 2 үе шаттайгаар 20 сая мод шинээр тарихаар төлөвлөн ажиллаж байна.