Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, эрүүл мэнд бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой “Спортын наадам”-д Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тамирчид оролцож байна.
Баруун таван аймгийн ИТХ-ын баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, буудлага, дартс, шатар, олс таталт гэсэн спортын долоон төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.
Уг спортын наадам ковид цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан.