Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУРИАДЫН АРДЫН ХУРЛЫН ДЕПУТАТ, БУРИАД МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН КОМИССЫН ДАРГА В.Ж.ЦЫРЕНПИЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-04-08

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа Буриад Улсын Ардын хурлын депутат Валерий Жамсуевич Цыренпиловыг өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад Буриад Улсын талаас эрүүл мэндийн салбарын эмч нар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар оролцлоо.
 
Талууд Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ОХУ-ын Буриад улсын Ардын Хурлын хамтын ажиллагаа, уламжлалт найрсаг харилцааны талаар яриа өрнүүлсний зэрэгцээ, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар түлхүү санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%