Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН БОДЛОГЫН ХОРООД ХУРАЛДАЖ БАЙНА

2022-04-19

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдахтай холбогдуулан тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг аймгийн ИТХ-ын Бодлогын хороодын хурлаар хэлэлцэж байна.

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цагаас аймгийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн бодлогын хороо хуралдаж “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай, “Аймгийн 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц үр дүн” зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн хугацаанд аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдаж “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай, “Аймгийн 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц үр дүн” зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Бодлогын хороод хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлтээ гарган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаанд танилцуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%