Өнөөдөр /2022.04.18/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын үйл ажиллагааны ажлын тайлан, ажлын байрны орчин нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тус арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбатаар удирдуулсан прокурор, албан хаагчид гэмт хэргийн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн шийдвэрлэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй тайлан мэдээллийг дүүргийн удирдлагуудад танилцуулснаараа онцлог болж өнгөрлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА