Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗҮҮН БҮСИЙН ДОРНОД, ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2022-04-21

        Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны 41 албан хаагч оролцсон чадавх бэхжүүлэх сургалтыг нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

          Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас баталсан хөтөлбөрийн дагуу энэхүү сургалтаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  шинэлэг зохицуулалт, Орон нутгийн төсөв санхүүгийн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүрэг, ИТХ-ын төлөөлөгчдийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, Ёс зүй авилга ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх талаар “Тунгаалмал” төвийн захирал О.Тунгалаг, шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулгыг Удирдлагын академийн багш С.Ганцэцэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж гарсан дүрэм, журмын танилцуулгыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт боловсруулахад анхаарах зарим асуудал, шилжин сэлгэн ажиллуулах журмын хэрэглээний талаар Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Д.Нармандах, Манлайлал ба багаар ажиллах ур чадвар сэдвээр Сонгуулийн Ерөнхий хорооны ахлах шинжээч Б.Нямсүрэн, Олон Улсын чанарын менежементийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх сэдвээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар тус тус хичээл заах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%