Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ХУРАЛДЛАА

2022-04-20

     Өнөөдөр /2022.04.20/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 4 дүгээр хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр дарга, дэд дарга, нарийн бичиг, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа.
 
Тус хуралдаанаар:
 
1. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбат, сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдэд цэцэрлэгийн орчинд багш, сурган хүмүүжүүлэгч нарын анзааргагүй байдлын улмаас эрүүл мэндээрээ хохирч байгаа тохиолдлууд, түүнийг арилгах арга зам, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх танилцуулга
 
2. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, 2022 оны 03 дугаар сарын дүүрэг дэх эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх танилцуулга
 
3. “Шийтгэл бол шийдэл биш” арга хэмжээ зохион байгуулах тухай
 
4. Хүүхэд хамгааллын аян зарлах тухай
 
5. Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хар тамхины эсрэг “Нэг удаа гэж үгүй” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зарлах тухай
 
6. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зохион байгуулах гэмт хэргийн гаралтыг багасгах, түүний илрүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан иргэдээс төлбөртэй мэдээлэл авах үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай
 
7. “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай гэсэн үндсэн 7 асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%