Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2022 оны 04-р сарын 21-ний өдөр ИТХ-ын 305 тоот хурлын танхимд 09:00 цагт боллоо.
Хуралдаанаар:
Чадварлаг баг чанартай боловсрол журмын танилцуулга
Ковид болон томуугийн өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай
Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын явц
Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журмын хэрэгжилтийн явцын танилцуулга
Хороодод хийсэн уулзалтаас гарсан иргэдийн саналын танилцуулга
Дүүргийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам
Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан, Олон улсын байгууллагын хандив тусламжийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих иргэдийн хяналтын зөвлөл/бүлэг/-ийн ажиллах журам танилцуулах тухай
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн ажиллах журам танилцуулах тухай
Хурлын Зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай
Хурлын Зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай 10 асуудлыг хэлэлцэж үүнээс 3 асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ