Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДӨЛ“ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022-04-22

Өнөөдөр /2022.04.22/ Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ой, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээний шилдгүүд тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа.

          Дүүргийн аварга шалгаруулах “дөл-2022” цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Батлан хамгаалах товчооны дарга бөгөөд Засаг дарга Н.Батсүмбэрэл болон нийслэлийн Цэргийн Штабын дарга хурандаа Г.Ялалт болон бусад албаны хүмүүс оролцлоо.

          Монгол Улсын Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор “Дөл” тэмцээнийг жил бүр уламжлал болгон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулдаг.

          Энэ жилийн тэмцээнд 13 сургуулийн 1690 гаруй сурагч, 160 гаруй цэрэг-сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Дүүргээс тодорсон эдгээр шилдэг багууд улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

“Дөл” тэмцээний шилдгүүд:

1-р байр: 24 дүгээр сургуулийн “Харсүлд” баг

2-р байр: 23 дугаар сургуулийн “Элит 23” баг

3-р байр: 39 дүгээр сургуулийн “Шонхор” баг

“Марш гүйлт” асуулт хариултын тэмцээнд 37 дугаар сургуулийн “Харцага” баг

“Тэргүүний тасгийн захирагч”-аар 5 дугаар сургуулийн 11 д ангийн сурагч Б.Билгүүн-Эрдэнэ

“Тэргүүний тактикч” тасаг 49 дүгээр сургуулийн “Шонхорууд”

“Тэргүүний аврагч” тасаг 149 дүгээр сургуулийн “EAGLES”

“Буудлагын тэмцээнд” 50 дугаар сургууль

“Гранатын тэмцээнд” 57 дугаар сургуулийн “Шонхор” баг

“Тэргүүний байр зүйч” тасаг 17 дугаар сургууль

“Гэрийн даалгавар”-ын төрөлд 72 дугаар сургууль

“Саадын зурвас”-ын төрөлд 61 дүгээр сургууль

“Эссе” бичлэгийн тэмцээнд 117 дугаар сургууль

                          ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%