Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД “ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” АЯНД НЭГДЛЭЭ.

2022-04-23

       Өнөөдөр /2022.04.23/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн алхалт хийх “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг дүүргийн ЕБС-ийн хамт олны дунд зохион байгууллаа.

        Чингэлтэй хайрхан руу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч, дүүрэг дэх МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгчид, ЕБС-ийн захирал, ажилтан, албан хаагчдын төлөөлөл 1000 гаруй хүн оролцлоо.

       Мөн аянд оролцогчдоос азтан шалгаруулж, мөнгөн шагнал, спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх эрхийн бичиг, ИТХ-ын Төлөөлөгчдийн гарын бэлэг болон ивээн тэтгэгч “Pc-Mall” компанийн  цахилгаан барааг гардууллаа. Энэхүү аянд хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч "PC-Mall" компанийн хамт олонд дүүргийн ИТХ-н дарга Б.Мөнхбат талархлын бичгийг гардуулан өглөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%