Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Швейцарын хөгжлийн агентлаг Архангай аймагт хэргжүүлж буй төслийн хэрэгжилттэй танилцлаа

2022-04-25

Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн хэлтсийн хөтөлбөрийн менежер Сузанн Амслер, ШХА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Бенуа Мейэр Биш, хөтөлбөрийн зохицуулагч Л.Золзаяа нарыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хүлээн авч уулзлаа.
Тус айлчлалаар Монгол улсад хэрэгжиж байгаа “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Архангай аймагт хэрэгжиж байгаа төслийн үр дүнтэй танилцах юм. Төслийн хэрэгжилтийн явц, байдлын талаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг танилцууллаа.
Цаашид Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%