Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР ХИЛИЙН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-04-27

 Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр болон Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Бичигт боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Аймгийн удирлагын зүгээс Бичигтийн боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хүрээнд тухайн хилийн зурваст үүсч буй нөхцөл байдал, суурьшлын бүс тогтоох талаар хууль, эрх зүйн орчны тулгамдсан асуудал , хил нээгдэж хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн асуудлуудыг газар дээр нь ажлын хэсэгт танилцуулж зөвлөлдлөө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга хурандаа Д.Мөнгөнжин, ХЗДХЯ-ны хилийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хурандаа Ч.Цолмонбаяр нар хилийн зурваст үүсч буй суурьшлын бүсийн талаар ХХЕГ-ын байр суурь болон яамны бодлого чиглэлийн талаар орон нутгийн удирдлагад мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%