Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2022-04-26

     Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны багш, дасгалжуулагчид Засаг даргын Тамгын газарт ажиллаж, албан хаагчдаас бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авч байна.
     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар явагддаг “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох” сорил нь хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай болгох, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай байлгах зорилготой.
     Сорил нь хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийн үзүүлэлтэд тулгуурладаг.
Энэхүү бие бялдрын түвшин тогтоох сорилд дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын дэргэдэх хэлтэс,нэгжүүд бүгд хамрагдах тул баталсан хуваарийн дагуу идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%