Өнөөдөр /2022.04.27/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо өөрийн харьяалах асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус-Насан туршийн боловсролын төв, Биеийн тамир, спортын хороо, Соёлын төвийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус хуралд Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар, Ч.Ариунчимэг, Ч.Мягмарсүрэн, нар оролцлоо.
Хурлын Ажлын алба