Монголын Шагайн харвааны холбооны 35 жилийн ойг тохиолдуулан соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Монгол шагайн харваа” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Нийслэлийн шагайн харвааны салбар холбооны тэргүүн, Төлөөлөгч Р.Ганболд, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн нар оролцлоо.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дүүргийн удирдлагууд цаашид үндэсний шагайн харвааны спортыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлж, нийт харваач нартаа амжилт хүсэн “Оноо нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл” байхыг ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА