Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН СӨБ-ИЙН БАГШ, АЖИЛЧИД “ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” АЯНД НЭГДЛЭЭ.

2022-05-01

           Өнөөдөр /2022.05.01/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн алхалт хийх “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг дүүргийн СӨБ-ийн хамт олны дунд зохион байгууллаа.

            Энэ удаагийн алхалт Чингэлтэй хайрханд зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын төлөөлөгч, дүүрэг дэх МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгчид, СӨБ-ийн эрхлэгч, багш, ажилтан, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

            Мөн аянд оролцогчдоос азтан шалгаруулж мөнгөн шагнал, спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх эрхийн бичиг, ИТХ-ын Төлөөлөгчдийн гарын бэлэг болон ивээн тэтгэгч "Номин Холдинг" ХХК-ийн цахилгаан бараа гардууллаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%