Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

2022-04-30

2022 оны 4 дүгээр сарын 29 өдөр
Газар тариалангийн 20,0 мянган "га" эргэлтийн талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэгч тариаланчид, ногоочдын 2022 оны ээлжит "ЗӨВЛӨГӨӨН" өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, ЗДТГ-ын Тамгын дарга, холбогдох мэргэжилтэнгүүд, газар тариалангийн салбарын үр тариа, төмс, хүнсний ногоо, жимсгэнэ үйлдвэрлэгч иргэд, ААН-үүдийн төлөөлүүд нийт 30 гаруй бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Энэ хавар сумын хэмжээнд 9600 "га" талбайд үр тариа, 7,2 "га" талбайд төмс, хүнсний ногоо тариалах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Одоогийн байдлаар 1322 тонн улаан буудай, 8 тонн тэжээлийн ургамал, 5 тонн төмсний үрийн нөөцтэй.
Хаврын тариалалтын ажлын явцад тариалалтын үр, бордоо бэлтгэн, дэлгэж салхилуулах, шинээр тенхик төхөөрөмж авах, бусад ХАА-н техник, агергатуудад урсгал засвар хийх, 5 дугаар сарын эхээр болох авто тээврийн үзлэг, шалгалтанд бэлтгэх зэрэг цаг үеийн ажлууд ид өрнөж байна.
ЗӨВЛӨГӨӨН-ний үеэр газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, ААН-үүдэд хандаж: Сумын удирдлага, холбогдох мэргэжилтэнгүүдийн ажлын уяалдааг сайжруулах, сахилга батыг бэхжүүлэх, статистик мэдээ мэдээлэл, тайлан блансыг үнэн зөв, хугацаанд нь гарган тайлагнаж байх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
мөн хаврын тариалалт, ургац хураалтын цаг хугацаанд тариалангийн талбайн орчины бэлчээр талбайг чөлөөлүүлэх, малчдыг 06 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 15 хүртэл хугацаанд зун, нарын отор, нүүдэлд бүрэн хамруулахаар тогтлоо.
"ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗЭЭЛ" хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, үр тариа тариалалт, ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлэх талаар Төрийн-банк, ХААН- банкны мэргэжилтэн танилцуулага хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%