Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2022-05-02

            Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд зохион байгууллаа.

           Сургалтад Завхан аймгийн Шилүүстэй, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга нараас бүрдсэн 50 гаруй хүн хамрагдсан юм.

            Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хувьд чадавх бэхжүүлэх сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хязгаарлахгүй сумын ИТХ-ын төлөөлөгч, нарийн бичгийн дарга нар нарт ч хүрч ажиллахын бодит жишээ нь энэ удаагийн сургалт боллоо.

             Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалтын талаар, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар, Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлагын талаар, Үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, мэргэжлийн багш нар хичээл зааж, оролцогсдын асуултад асууж, харилцан ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1321
513 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%