Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЕСӨНБУЛАГ, УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2022-05-02

         Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд бүсчилсэн сургалтыг Говь-Алтай, Завхан аймагт зохион байгуулсан билээ.

        Сургалтын явцад аймгийн төвийн сумд болох Есөнбулаг, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан хуулийн сургалтыг зэрэгцүүлэн явуулсан юм.

          Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн хэлтсийн хөтөлбөрийн менежер Сузанн Амслер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Дэд дарга Бенуа Мейэр Биш, хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа нар оролцож үг хэлсэн юм. 

       Нээлтийн дараа Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалтын талаар болон Орон нутгийн төсөв санхүүгийн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Сүхбаатар хичээл зааж, төлөөлөгчдийн асуусан асуултад хариулж, харилцан ярилцлаа.

      Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн нэгжээс төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хурлын төлөөлөгч нарыг чадавхжуулах хэрэгцээ шаардлагын талаар харилцан санал солилцлоо.

        Төслийн хувьд чадавх бэхжүүлэх сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хязгаарлахгүй сумын ИТХ-ын төлөөлөгч, нарийн бичгийн дарга нар нарт ч хүрч ажиллахын бодит жишээ нь энэ удаагийн сургалт болсон бөгөөд ийм төрлийн сургалтыг цаашид бусад аймгийн төвийн сумдад зохион байгуулах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%