Өнөөдөр /2022.05.02/ Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар удирдах зөвлөлийн гишүүд дүүргийн Улаан загалмайн хорооны 2022 оны 1-р улирлын үйл ажиллагааны тайлантай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар чиглэл өглөө.
Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр - Монголын Хүмүүнлэгийн өдрийг энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар орон даяар тэмдэглэх талаарх мэдээлэл өглөө.
Тус хуралдаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан загалмайн хорооны зөвлөлийн Тэргүүн Б.Мөнхбат болон зөвлөлийн гишүүд оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА