Өнөөдөр /2022.05.04/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон дүүрэг дэх Цагдаагийн газар хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны “Анзаар” аяныг зохион байгуулах, хамтран ажиллах талаар дүүргийн хэлтэс, албадын дарга нар, 1-19 дүгээр хорооны Засаг дарга нар болон ЕБС, СӨБ-ийн захирал, эрхлэгч нарт үүрэг чиглэл өглөө.
Энэхүү “Анзаар” аян нь “Нэг удаа гэж үгүй” уриатайгаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.