Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗАВХАН АЙМАГТБОЛЛОО

2022-05-05

        Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Орон нутгийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо” сэдэвт бүсчилсэн сургалт 4 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод боллоо.

         Сургалтыг нээлтэд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн хэлтсийн хөтөлбөрийн менежер Сузанн Амслер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Дэд дарга Бенуа Мейэр Биш, хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа нар оролцож үг хэлсэн юм.

          Завхан, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн ИТХ-ын дарга, хурлын хороодын дарга, зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг хамруулсан уг сургалтад Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, Орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудал, Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага, төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудлын талаар,  аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга замын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн багш нар хичээл зааж, сургалт явууллаа.

            Мөн Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалтын талаар болон Орон нутгийн төсөв санхүүгийн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Сүхбаатар хичээл зааж, оролцогсдын асуусан асуултад хариулж, харилцан ярилцсан юм.

          Дашрамд дурдахад, Швейцарын холбооны улсын Гадаад хэргийн яамны харьяа олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлаг нь тус улсын хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Монгол Улсад 2004 онд төлөөлөгчийн газраа нээсэн байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байгаа тус байгууллага нь Тогтвортой бичил уурхай, Ногоон алт, Малын эрүүл мэнд, Малын индексжүүлсэн даатгал, Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Жижиг дунд бизнесийг дэмжих төсөл, Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр, Иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл, Тогтвортой амьжиргаа төсөл гээд 20 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%