Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлан, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-оор шагнаж урамшууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын “Инноваци Хөгжлийн асуудал” хариуцсан орлогч, Төлөөлөгч Х.Алтаншагай, Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Батбилэг нар гардуулан өглөө.
Хурлын Ажлын алба