Сумын ИТХ-ын сургалтын төлөвлөгөөний дагуу "Орчны эрүүл ахуй" ,"Суурин мал маллагаа", "ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Халуун усны барилга, Хүүхдийн тоглоомын талбай" хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулж хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс гарсан саналыг хэрэгжүүлэх зөвлөмжийг Сумын Засаг даргад хүргүүллээ.
"Орчны эрүүл ахуй" хэлэлцүүлгийг танхим болон гудамж хорооллоор хэсэгчлэн хийсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс Хоггүй эрүүл орчинд амьдрах уриалгыг гаргаж иргэдэд хүргэв.