Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАР 2023 ОНД ХИЙГДЭХ АЖЛЫН ЗУРАГ, ТӨСӨВТ САНАЛАА ӨГӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-05-11

     2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хуралдаанаас дүүргийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсвийн саналыг ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ, 1-20 дугаар хороодын Засаг дарга нар хамтран боловсруулж гаргахаар болсон.
     Тус ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн 14, 15, 18 дугаар хорооны Засаг дарга нар болон тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид 2023 онд хороодод шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын санал, бүтээн байгуулалт хийх боломжит байршлын холбогдох саналаа дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст танилцуулж саналаа өглөө.
Мөн иргэн та ОНХС аппликейшнг гар утас дээрээ татан авч 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийлгэх ажлын саналаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөх боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%