Сумын ИТХ-ын төлөөлөгч нарын сургалтад хамруулав
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын Нутгиийн Удирдлагын холбооноос зохион байгуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт зориулсан сургалтад Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгч, багийн иргэдийн нийтийн Хурлын дарга нар 2022 оны 05 дугаар сарын 02.03-ны өдөр дараах агуулгын хүрээнд сургалтад хамрагдлаа.Үүнд:
1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн хуулийн үндсэн агуулга, ИТХ-ын хуралдааны ажил хэрэгч чанар, төлөөлөгч, иргэдийн оролцоог чанаржуулах нь
2.Төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчим, Засаг дарга, Өөрөө удирдах байгууллагын хослон ажиллах талаар нэгжийн хуулийн шаардлага, Засгийн газрын бодлого
3.Нэгжийн хууль ба Төлөөлөгчийн манлайлах чадвар, ажил хэрэгч оролцоо
4.Нутгийн удирдлага-Иргэний оролцоо
5.Байгаль орчноо хамгаалах, бэлчээрийн менежментийг зөв хэрэгжүүлэхэд ИТХ-ын анхаарах асуудал
6.Орон нутгийн төсөв санхүүгийн асуудал
7.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, чиглэл, анхаарах асуудал 8.Орон нутгийн удирдлагын орчин үеийн онол, арга зүй