Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-14

   Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Улаанбаатар хотод  "гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилт" сэдэвт сургалт, семинарыг энэ сарын 12-13 өдрүүдэд зохион байгууллаа.

   Сургалтад аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих,Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд нар оролцлоо.

  Энэхүү сургалт нь байгаль, эх дэлхийн өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг эрт авч хэрэгжүүлж, тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах, малчид, ард иргэдийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутгийн төвшинд хангах, эрсдэлд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%