Өнөөдөр /2022.05.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан УИХ-аас баталсан ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын хүрээнд гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
- Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодоос 2022 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө
- Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдааны дэг
- Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны санал, дүгнэлт
- Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг тус тус хэлэлцэн, холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА