Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалт боллоо

2022-05-16

Монгол улсын ГХУСАЗЗ, НҮБ-ийн хүүхдийн сан, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Дотоод хэргийн их сургуулиас хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна.  Сургалтад Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид оролцож байна.

Уг сургалтыг зохион байгуулснаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч хүүхдийг хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах ажиллагаа сайжирч, хүүхдэд үзүүлэх туслалцаа, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4483
3116 / 70%
864 / 19%
246 / 5%
257 / 6%