Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ойг угтаж 16 дугаар хорооны Засаг даргын ажлын албанаас" ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ- ЭРТЭЧ МОНГОЛ" аяны хүрээнд зохион байгуулсан "АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан нээж дүүргийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа нийт ажилтан, албан хаагчид, ахмадад талархлаа илэрхийлээд, амжилт хүслээ.
Мөн нээлттэй өдөрлөгт баг хамт олноороо идэвхтэй оролцсон дүүргийн 16 дугаар хорооны 293, 102, 146, 221-р цэцэрлэг, ЕБ-ын 139, 72-р сургуулийн хамт олонд ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, НАМЗХ-ын дарга Д.Ядамжав, 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн нар Талархалыг гардуулан өглөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА