Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦ”, “ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ” ХУУЛИУД, “ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ”-ИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022-05-23

           Өнөөдөр /2022.05.23/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Монгол Улсын төрийн болон албаны нууц”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулиуд, “Цахим гарын үсэг”-ийн талаарх сургалтыг ажилтан, албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхдээ аливаа нууцыг задруулахгүй, эрсдэлээс өөрийгөө хамгаалах, “Цахим гарын үсэг”-ийн талаар мэдээлэл олгох зорилгоор дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд нийт 60 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

           Дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг “Цахим гарын үсэг”-ийн тухай хууль, түүний ач холбогдол, хэрэглэгдэхүүний талаар мэдээлэл олгох зорилгоор сургалт хийж, явуулын цахим гарын үсэг олгох үйл ажиллагааг дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн баг зохион байгуулан ажилтан, албан хаагчдад цахим гарын үсэг олголоо.

            “Төрийн болон албаны нууцын тухай хууль”-ийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Харин “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийг 2021 оны 12 сарын 17 өдөр баталж, 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд энэ харилцааг урьд нь буюу 1995 оноос хойш мөн өдөр хүчингүй болгож “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулж байсан юм. Хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан хүний хувийн мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг нь өргөтгөн баталсан байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%