Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Буурал, Зулзага, Салхит багийн БИНХурлын Ээлжит бус хуралдаан болов.

2022-05-20

Буурал багийн багийн Иргэдийн нийтийн хурлыг 2022 оны 05  дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Сумын “Соёлын төв”- д хуралдав. 

Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцүүлэв.

          ✅ 1. Багийн Иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах тухай

           ✅2. Багийн засаг даргын тайлан сонсох тухай

        ✅   3. Багийн Иргэдийн нийтийн хуралдааны дарга сонгох тухай

         ✅  4. Багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөл байгуулах тухай

         ✅  5. Багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн ажиллах журам    батлах тухай 

✅6. Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай  

Буурал багийн засаг  даргаар Я.Ариунцэцэг 185 хүний саналаар 98 хувийн ялалт байгуулж, Буурал багийн БИНХурлын даргаар Ш.Саранцэцэг 185 хүний саналаар 98 хувийн ялалт байгуулж улиран сонгогдлоо.

Зулзага багийн засаг даргаар Н.Нордог 112 хүний саналаар 100 хувийн ялалт байгуулж улиран сонгогдож, Багийн БИНХурлын даргаар Ж.Алтансүх 112 хүний саналаар 100 хувийн ялалт байгуулж улиаран сонгогдлоо.

Салхит багийн засаг даргаар Ё.Ганзориг 100 хувийн саналаар улиран сонгогдож, Багийн БИНХурлын даргаар А.Сарантуяа 113  хүний саналаар 60,4 хувийн ялалт байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%