Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АНЗААР АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА /2022.05.23/

2022-05-23

         Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр ЧД-ийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Анзаар” аяныг зохион байгуулж байна.

          Өнөөдөр /2022.05.23/ Аяны хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олонд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад нийт 21 улсын (ахлах) байцаагчид хамрагдав.

           Мөн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг “Цахим гарын үсэг”-ийн тухай хууль, түүний ач холбогдол, хэрэглэгдэхүүний талаар мэдээлэл олгох зорилгоор сургалт хийж, явуулын цахим гарын үсэг олгох үйл ажиллагааг дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн баг зохион байгуулан тус хэлтсийн ажилтан, албан хаагчдад цахим гарын үсэг олголоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%