Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА.

2022-05-10

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Олон Улсын байгууллагууд хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулсанаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгчид Замын-Үүд суманд хүрэлцэн ирж Олон Улсын түншлэгч байгууллагуудын санхүүжилтээр одоо хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээлэл солилцох уулзалт боллоо.
Уулзалтад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Номхон Далайн Баруун бүсийн Эх, нярай, хүүхдийн асуудал хариуцсан зөвлөх Собел Ховард, Эрүүл мэндийн яамны анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа, ДЭМБ-ын мэргэжилтэн В.Дэлгэрмаа, ДЭМБ-ын төслийн зөвлөх Б.Цэвэлмаа нар оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4291
2954 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%