“ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, СЭТГЭЛ ЗҮЙН”СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2022 оны 2 дугаар улиралд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу сумын нийт залуучуудад “Хувь хүний хөгжил, сэтгэл зүй” сургалтыг Дархан-уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Эм зүй Био Анагаахын тэнхимийн багш, Эм зүйч, Их эмч Сэтгэл судлаач Б.Хулантай хамтран зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь: Сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зөвлөх, хамт олны сэтгэлзүйн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, эрүүл мэндийн анхан шатны ойлголтууд, өвчнөөс хэрхэн сэргийлэх гэсэн сэдвүүдээр сургалтыг явууллаа.
Сургалтад сумын төрийн болон төрийн бус байгууллагын эмэгтэй 100, эрэгтэй 45 албан хаагч нар оролцсон бөгөөд сургалтад хамрагдсан эрэгтэйчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг бичгээр авахад сэтгэл ханамж өндөр, үр дүнтэй болсонг дурдаад цаашид гэр бүлийн харилцааны талаар сургалтыг зохион байгуулах саналыг ирүүлсэн байна.