Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АНЗААР АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА /2022.05.26-1/

2022-05-26

        Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр ЧД-ийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Анзаар” аяныг зохион байгуулж байна.

          Өнөөдөр /2022.05.26/ Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Засаг даргын санаачлагаар тус хорооны иргэдэд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгууллаа.

          Дүүргийн хэмжээнд төр захиргааны байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, ахлах ангийн эцэг эхчүүдэд хорт зуршил, түүний үр дагавар сэдвээр сургалт орох юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%