Нарийнтээл сумын Шарга багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанд Засаг даргын орлогч Г.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ичинноров, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Сайнбилэг, Хууль эрх зүйн мэргэжилтэн С.Баасандулам, байгаль орчны улсын байцаагч Г.Наранбаатар нар оролцлоо.
Уг хуралдаанаар багийн иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлууд болон бусад мэдээ мэдээллүүдийг хүргэлээ.
Хуралдааны даргаар Шарга багийн иргэн Г.Ууганбаяр, Зөвлөлийн гишүүдээр багийн Засаг дарга О.Цэрэннадмид, С.Бямбатогтох, Ц.Дуламсүрэн, Н.Нарантуяа нар сонгогдлоо.