Өнөөдөр /2022.05.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж, төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ.
Зөвлөлийн гишүүд Хурлын хороодыг хуралдуулах чиглэлийг Хурлын хороод, Ажлын албанд өгсөн бөгөөд хороод ирэх сард харьяалах асуудлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагаа, дүүрэгт хийгдэж байгаа зарим ажлын явц, гүйцэтгэлтэй тус тус танилцах юм.
Мөн хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит V хуралдааны бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА