Нарийнтээл сум нь Монгол Улсын хэмжээнд өрнөж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өөр зохион байгууллаа.
Уг нээлтийн арга хэмжээний үеэр ИТХ-ын дарга Ц.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд иргэн бүр идэвх санаачилгатай оролцохыг уриалав. Ийнхүү нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй иргэд "Төрийн дуулал" эгшиглүүлэв.
Мөн байгаль орчны улсын байцаагч Г.Наранбаатар "Мод тарих аргачлал, арчилгаа, усалгаа"-ны талаар сургалт зохион байгуулав. ЕБС, СӨББ-ын сурагчид болон ЗДТГ, СӨББ-ын албан хаагчид мэндчилгээ дэвшүүллээ.